Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Жолдасбек хүрэл, А.Абдулмажид мөнгөн медаль хүртэв

Казахстан улсын Атырау хотноо Казахын баатрууд болох Исатай Тайман, Махамбет Өтемис нарын нэрэмжит боксын VIII дахь удаагийн насанд хүрэгчдийн олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Жолдасбек хүрэл, А.Абдулмажид мөнгөн медаль хүртэв
Т.Жолдасбек хүрэл, А.Абдулмажид мөнгөн медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Атырау хотноо Казахын баатрууд болох Исатай Тайман, Махамбет Өтемис нарын нэрэмжит боксын VIII дахь удаагийн насанд хүрэгчдийн олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн боллоо.

Үүнд 49 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн спортын мастер Т.Жолдасбек хүрэл медаль хүртсэн бол Киргизстан Улсын Бишкек хотноо явагдсан өсвөр үеийн олон улсын боксын тэмцээнд А.Абдулмажид 60 кг-д хүч үзэж мөнгөн медаль хүртэв. Тэмцээнд ОХУ, Казахстан, БНХАУ, Узбекистан, Тажикистан, Киргизстан, Пакистан зэрэг орны ширэн бээлийтэн өрсөлдсөн юм.

Хуваалцах