Т.Халиунаа “Азийн топ модель” боллоо
БНХАУ-д өнгөрөгч долоо хоногт “Азийн топ модель” шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Халиунаа дэд байрт шалгарсан байна.
Мэдээллийн алба

БНХАУ-д өнгөрөгч долоо хоногт “Азийн топ модель” шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Халиунаа дэд байрт шалгарсан байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас хоёр загвар өмсөгч оролцсон бөгөөд тэд “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгчид юм. Манай оролцогчдын хувьд Азийн супер модель шалгаруулах тэмцээнд зургаа дахь жилдээ ийнхүү амжилттай оролцож байгаа аж.




















