Т.Санчир гарааны тавд тоглоно
Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д манай улсын тамирчин, сагсчин Т.Санчир тоглож эхлээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн.
Мэдээллийн алба

Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д манай улсын тамирчин, сагсчин Т.Санчир тоглож эхлээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдий ч өнгөрсөн тоглолтын туршид Т.Санчирыг огт тоглуулалгүй, сэлгээнд суулгасан нь “Барангая Жинебра” багийн филиппин болон монгол фэнүүдийн дургүйцлийг ихэд хүргэж, хүмүүс олон нийтийн цахим хуудсаар бухимдлаа илэрхийлсэн билээ.
Харин энэ талаар сагсчин Т.Санчир хэлэхдээ “Бүх зүйл асуудалгүй. Өнөөдөр гарааны тавд гарч тоглоно” хэмээн мэдэгдсэн юм. Дашрамд дурдахад, өнөө орой 20.00 цагаас Kia багийн эсрэг “Барангая Жинебра” баг буюу Т.Санчирын баг тоглох учиртай. “Барангая Жинебра” багийнхан хэрхэн тоглохыг фэнүүд нь хүлээж байна.


















