Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз өнөөдөр шийдэгдэнэ
АНУ-ын Лос-Анжелос хотод эннэ сарын 11-12-нд болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрсөн баасан гарагт явсан. Гэхдээ Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй ч өнөөдөр эсвэл маргааш гарна хэмээн албаны
Мэдээллийн алба

АНУ-ын Лос-Анжелос хотод эннэ сарын 11-12-нд болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрсөн баасан гарагт явсан. Гэхдээ Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй ч өнөөдөр эсвэл маргааш гарна хэмээн албаны хүмүүс нь мэдэгдэв.
Тус тэмцээнд ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн нь урилгаар оролцдог. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх гэж байна.
Тэмцээнд дараах бөхчүүд хүч үзнэ.
57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
70 кг: Д.Алтангэрэл
74 кг: П.Өнөрбат
86 кг: Т.Үйтүмэн
97 кг: Д.Хүдэрбулга
125 кг: Ж.Чулуунбат тус тус барилдана.


















