Та аав боллоо
Шинэ хүнээ угтан авахаар догдлон суугаа аавуудад "Аавын төлөвлөгөө"-г танилцуулахаар бэлтгэлээ.
Мэдээллийн алба

Шинэ хүнээ угтан авахаар догдлон суугаа аавуудад "Аавын төлөвлөгөө"-г танилцуулахаар бэлтгэлээ. Юуны түрүүнд та эхнэрээ төрөхөд, төрсний дараах шинэ амьдралд бэлтгэх сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх ёстой. Төрсний дараа ээж, хүүхэд хоёр шинэ амьдралд дасан зохицоход, эхийн бие хурдан тэнхрэхэд таны үүрэг хамгаас чухал.
.jpg)
Аав та:
Таны шинэ хүн намайг ямар газар авчирч байгаа бол гэж бодож яваа. Тэгвэл гэр орноо зүгээр л сайтар цэвэрлэж, толийтол цэмцгэр болго. Ширээ зас. Энэ бүгд заавал үнэтэй байх албагүй. Таны сэтгэл шингэсэн байхад болно. Шинэ хүнд тань "гэнэтийн бэлэг" болно.
Шинэ хүүхэдтэй болсноо байгууллагын удирдлагадаа хэлж, цалинтай чөлөө авах талаар ярилцаж тохиролцохыг зөвлөе.
Эхний долоо хоног эхнэрийнхээ дэргэд байнга байж тайван амрах, хоол, цайг нь бэлдэх, хүүхдийн даавуу угаах, хүүхдээ хөхүүлэх, усанд оруулахад нь туслах, сэтгэл санааг нь байнга дэмжих байх хэрэгтэй.
Өрхийн санхүү, ашиг орлого муу байгаа бол эхний сарын хугацаанд эхнэртээ дуулгахгүй байсан нь дээр.
Өөрөөрөө овоглосон хүүхдийн гэрчилгээг авах нь ямар ч эцэг хүний бахархал юм шүү. Хүүхдээ албан ёсоор бүртгүүлэх нь таны үүрэг.
Аав болсон баярт мөчөө архи, согтууруулах ундаагаар тэмдэглэх нь ээжийн сэтгэлийг тавгүйтүүлж, хөхнийх нь сүү багасах зэргээр эхийг сэтгэл гутралд оруулж болзошгүйг анхаар.
Эхийн сэтгэл санаа тогтворгүй бол хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Эх сурвалж: "Амгалан" амаржих газар


















