Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмын дүн гарлаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмын дүн гарлаа
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмын дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Нэгдүгээр байр эзэлсэн бүтээл: БИ ӨӨРӨӨ ТАЛАРХАЛ


Хоёрдугаар байр эзэлсэн бүтээл: НЭГ МИНУТ


Гуравдугаар байр эзэлсэн бүтээл: ХОТЫН СОЁЛ НАДААС ЭХЭЛНЭ

Хуваалцах