Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таэквондочид 10 медаль хүртлээ

Солонгосын Чён-Ян хотод болсон таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таэквондочид 10 медаль хүртлээ
Таэквондочид 10 медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Солонгосын Чён-Ян хотод болсон таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ.

Нийт 27 орны 500-гаад тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас найман жингийн ангилалд 17 тамирчнаа илгээснээс гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа тулааны төрөлд аваргалсан байна. Тодруулбал, М.Түмэнбаяр, М.Мягмарбаяр, Э.Мөнхбуян нар алт, С.Янжинлхам, Б.Түвшинжаргал мөнгө, Р.Тэмүүжин, Л.Мөнхгэрэл, Д.Энхтүвшин, Н.Энхдөл нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Түлхүүр үг:Таэквондочид 10 медаль хүртжээ
Хуваалцах