Таеквондочид эх орондоо богц дүүрэн медальтай ирнэ
Сонирхуулахад, Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.
Мэдээллийн алба

Монгол таеквондочид эх орондоо богц дүүрэн медальтай ирэх нь ээ. Филиппин улсын Манила хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан. Түүний ялалтыг үнэлж, МТХ-ноос 10 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаад байгаа.
Тэгвэл өчигдөр пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогслоо. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алт, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын пара-таеквондогийн шигшээ баггийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.
Сонирхуулахад, Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.


















