Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таеквондочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ

Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, дасгалжуулагч багш Ху Иньёон нар удирдсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таеквондочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ
Таеквондочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Казакстан Улсын Атарау хотод зохион байгуулагдсан "Kazakhstan Open" G1 ангилалын чансаа өндөр тэмцээнээс Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ. Уг тэмцээнд 37 орны 1700 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд -52кг-ын жинд Б.Намуун алт, -68 кг-ын жинд П.Тэмүүжин, -74 кг-ын жинд А.Нацагдорж нар хүрэл медаль зүүв.

Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, дасгалжуулагч багш Ху Иньёон нар удирдсан байна.

Хуваалцах