Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таэквондогийн тамирчид энэ оны эхний тэмцээнээ "Тurkish Open"-оос эхлүүлж байна

Багийн бүрэлдэхүүнд “Рио-2016” олимпын наадамд оролцсон П.Тэмүүжин, Дэлхийн оюутны Уинверсиад наадмын мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр болон бусад залуу тамирчид багтжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таэквондогийн тамирчид энэ оны эхний тэмцээнээ "Тurkish Open"-оос эхлүүлж байна
Таэквондогийн тамирчид энэ оны эхний тэмцээнээ "Тurkish Open"-оос эхлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний олон улсын тэмцээнээ "Тurkish Open"-оос эхлүүлж байна.

Өчигдөр эхэлж, өнөөдөр өндөрлөх уг тэмцээн Турк Улсын Станбул хотноо долоо дахь жилдээ болж байгаа бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд нийт 1500 гаруй тамирчид өрсөлдөж буй.

Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ху Ин Ён, Д.Лхагвадорж нарын удирдлага дор есөн тамирчин оролцож байна.

Багийн бүрэлдэхүүнд “Рио-2016” олимпын наадамд оролцсон П.Тэмүүжин, Дэлхийн оюутны Уинверсиад наадмын мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр болон бусад залуу тамирчид багтжээ.

Өчигдөр насанд хүрэгчдийн ангиллын тулаан явагдсан бол өнөөдөр залуучуудын ангилалаар үргэлжилнэ.

Хуваалцах