Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таеквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Харин маргааш аваргийн төлөөх шигшээ тулаанууд болсноор хаалтаа хийнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таеквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Таеквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын олимпийн таеквондогийн холбооны 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 200 орчим тамирчин оролцож байна. Тэмцээн охид хөвгүүдийн тус бүр долоон жинд болж, шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн тэмцээнд 18 аймгийн өсвөрийн тамирчин оролцож ур чадвараа сориж байна. Тухайлбал, Дорнод аймгаас улсын аваргад 16 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Тус аймгийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн өндөр амжилтыг үзүүлдэг орон нутгийн баг. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа 16 тамирчнаас 15 нь улсын аварга шалгаруулах тэмцээний ямар нэгэн медальтай тамирчид байна. Дорнод аймгийн дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр ингэж ярьж байна.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Харин маргааш аваргийн төлөөх шигшээ тулаанууд болсноор хаалтаа хийнэ.

Хуваалцах