Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тагнуулч аав” кино орлогоороо дахин тэргүүллээ

ШӨХТГ-аас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогыг зарладаг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тагнуулч аав” кино орлогоороо дахин тэргүүллээ
“Тагнуулч аав” кино орлогоороо дахин тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогыг зарладаг.

Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Тагнуулч аав” 60,782,000 төгрөгийн орлого олж байсан бол энэ долоо хоногт 55,897,000 төгрөгийн ашиг олжээ.

Хэдийгээр өмнөх долоо хоногоос орлого буурсан ч энэ долоо хоногт орлогоороо дахин тэргүүллээ.

Харин хоёрт “Зүүдэнд ч оромгүй явдал” 50,970,000 төгрөгийн орлого олсон бол таван долоо хоногийн турш Монголын кино урлагын тайзан дээр манлайлсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 28,254,000 орлогоор удаалжээ.

Харин зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Үхлийн симфони” 8,434,000, “Хөлтрөг” 16,162,000 төгрөгийн орлого олсон аж.

Түлхүүр үг:“Тагнуулч аав” кино орлогоороо дахин тэргүүллээ
Хуваалцах