Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тайга” өнөөдөр нээлтээ хийнэ

Психологи, сэтгэхүйн драм төрлөөр хийгдсэн тус киноны зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичсэн бол ерөнхий продюсер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикч Ш.Тансаг нар ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тайга” өнөөдөр нээлтээ хийнэ
“Тайга” өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

"35 Films" продакшны бүтээл “Тайга” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Психологи, сэтгэхүйн драм төрлөөр хийгдсэн тус киноны зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичсэн бол ерөнхий продюсер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикч Ш.Тансаг нар ажилласан байна. Түүнчлэн киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт, Н.Төмөрбат, дүрүүдэд А.Цэгмид, Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тогложээ.

Киноны үйл явдлаас дурдвал, тонуулчин Өлзий эртний алтан хутганы хойноос явсаар Тайгад ирж булшийг олж ухсан боловч алтан хутга байсангүй. Харин алтан хутга Хөвчис хэмээх Тайгад ганцаар амьдрагч өвгөнд байсныг Өлзий мэдэж тэр хоёрын нууцлаг тэмцэл өрнөнө. Түүнд нутгийн нэгэн Удган далдаас тусалсан боловч энэ тусламж хэм хэмжээтэй байлаа. Өлзий энэ хэм хэмжээг ойлгох болов уу. Түүнд оногдсон гэсгээл юу вэ. Өлзий харанхуй Тайгад үүрд үлдсэн үү? Эсвэл..."

Хуваалцах