Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас долоон боксчин хүч сорих юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ
Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас долоон боксчин хүч сорих юм.

Тэднийг шигшээ багийн ахлах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдана.

Тус тэмцээний 56 кг-д өрсөлдөх байсан Э.Цэндбаатарын оронд О.Мөнхсайхан өрсөлдөхөөр болжээ. “Рио-2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар хэд хоногийн өмнө бусдад зодуулж, гэмтсэ учир ийн шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  • 49 кг- Г.Ган-Эрдэнэ

  • 52 кг- М.Гандулам

  • 56 кг- О.Мөнхсайхан

  • 60 кг- Гавьяат тамирчин Д.Отгондалай /”Рио 2016” олимпийн наадмын хүрэл/

  • 64 кг – Б.Чинзориг /Армийн дэлхийн аварга/

  • 69 кг- Б.Түвшинбат /Азийн АШТ-ий мөнгө, хүрэл/

  • 75 кг – Ж.Отгонжаргал тус тус тулалдана.

Хуваалцах