Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тайландын шинэ жилийн баяр буюу Сонгкран...

Тайландчууд Сонгкран баяр буюу шинэ жилийн баяраа ирэх амралтын өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Тэд энэхүү шинэ жилийн баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын шинэ жилийн баяр буюу Сонгкран...
Тайландын шинэ жилийн баяр буюу Сонгкран.... Зураг: МҮОНРТ

Тайландчууд Сонгкран баяр буюу шинэ жилийн баяраа ирэх амралтын өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Тэд энэхүү шинэ жилийн баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зүүн Өмнөд Азийн олон орны уламжлалт шинэ жил мөн энэ өдрүүдэд давхацдаг ажээ. Сонгкраны үеэр Тайландчууд нэг нэгэн рүүгээ ус цацаж баярын мэнд хүргэдэг уламжлалтай.

Тэд хотын гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацдаг байна. Үүнээс гадна Тайландчууд цагаан нунтаг авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийн мөн л зөрж өнгөрсөн хүмүүсийг "мялаадаг". Үүнийгээ тэд шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулдаг хэмээн бэлгэддэг байна.


Хуваалцах