Таж Махалын цэцэрлэгийг судлав
Туриний Технологийн их сургуулийн физикийн профессор Амелия Каролина Спаравинья “Таж Махалын цэцэрлэгт хүрээлэнг нарны хөдөлгөөнтэй адил зохион байгуулжээ” гэсэн дүгнэлт гаргажээ.
Мэдээллийн алба

Туриний Технологийн их сургуулийн физикийн профессор Амелия Каролина Спаравинья “Таж Махалын цэцэрлэгт хүрээлэнг нарны хөдөлгөөнтэй адил зохион байгуулжээ” гэсэн дүгнэлт гаргажээ.
Профессор Спаравинья “Google Earth”-ийн өндөр нарийвчлалтай сансрын зургийг судалж, “Sun Calc” буюу нараар тооцох боломжийг олгодог программ ашиглан дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгааны үр дүнд Таж Махалыг барьсан архитекторууд цэцэрлэгийг зургаан үндсэн хэсэгт хуваан байгуулжээ. Ингэснээр нар жаргах, мандах болон голлохыг яг таг тодорхойлох боломжтой аж. Зуны нар Таж Махалын зүүн хэсгээс мандаж өдөр жин үдэд Таж Махал дээр тусдаг бол цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсэгт жаргадаг байна.


















