Тажикстан улс Риогоос анхны медалиа авлаа
"Рио-2016" наадмын Эрэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн аварга тодорлоо. Алтан медалийг Тажикстан улсын тамирчин Дилшод Назаров хүртэв.
Мэдээллийн алба

"Рио-2016" наадмын Эрэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн аварга тодорлоо. Алтан медалийг Тажикстан улсын тамирчин Дилшод Назаров хүртэв. 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин тэрбээр олимпийн наадамд дөрөв дэх удаагаа оролцож, анх удаагаа алтан медалийн эзэн болж байна. Мөн түүний алтан медаль Тажикстан улсын Риогоос авч байгаа анхны медаль нь байлаа.
Мөнгөн медалийн эзнээр Беларус улсын тамирчин Иван Цихан тодорлоо. Түүний амжилт 77.79 метр байв. Польшийн тамирчин Новичкий 77.73 метрийн зайд шидсэнээр хүрэл медалийн болзол хангасан юм.


















