Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Тажикстаны шигшээ баг нэг тоглогчоо сахилга бат зөрчсөн хэргээр багаасаа хасчээ

“Истравшан” багийн хагас хамгаалагч Илхом Баротов УАШТ-ий 17 дугаар тойрогт “Хатлон” багтай тоглохдоо зодоон өдүүлсэн хэргээр шигшээ багаас хасагдсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тажикстаны шигшээ баг нэг тоглогчоо сахилга бат зөрчсөн хэргээр багаасаа хасчээ
Тажикстаны шигшээ баг нэг тоглогчоо сахилга бат зөрчсөн хэргээр багаасаа хасчээ. Зураг: МҮОНРТ

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ багтай нэг хэсэгт өрсөлдөж байгаа Тажикстаны шигшээ баг нэг тоглогчоо сахилга бат зөрчсөн хэргээр багаасаа хасчээ.

“Истравшан” багийн хагас хамгаалагч Илхом Баротов УАШТ-ий 17 дугаар тойрогт “Хатлон” багтай тоглохдоо зодоон өдүүлсэн хэргээр шигшээ багаас хасагдсан байна.

Баротов энэ сарын 15-нд Японтой хийх тоглолтыг өнжинө. Дахин шигшээ багт дуудагдах эсэх тодорхойгүй байна. Тэрбээр мөн мянган сомони буюу 103 ам.долларын торгууль хүлээжээ.

Хуваалцах