Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таканоива А.Баасандоржийг "Алтангадас" одонгоор шагналаа

Японы мэргэжлийн Сумо бөхийн дээд зиндаанд сэкитори цолтой амжилттай барилдаж буй Таканоива А.Баасандоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одон хүртээлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таканоива А.Баасандоржийг "Алтангадас" одонгоор шагналаа
Таканоива А.Баасандоржийг "Алтангадас" одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн Сумо бөхийн дээд зиндаанд сэкитори цолтой амжилттай барилдаж буй Таканоива А.Баасандоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одон хүртээлээ.

Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд өчигдөр гардуулж баяр хүргэсэн байна. Тэрбээр Японы Тоттори мужийн сумогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сумо бөхөд хүч үзжээ.

Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сумо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан аж.

Хуваалцах