Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тал нутгийн хүүхдүүд" аялан тоглож байна

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авьяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт шалгарч, оролцох эрх авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тал нутгийн хүүхдүүд" аялан тоглож байна
"Тал нутгийн хүүхдүүд" аялан тоглож байна. Зураг: МҮОНРТ

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авьяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт шалгарч, оролцох эрх авчээ.

Хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтын аян замдаа гарлаа. Одоогоор Германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон Монгол орны соёл, түүх, оловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна.

Хуваалцах