Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг аялан тоглосоор байна

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт оролцох эрх авчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг аялан тоглосоор байна
“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг аялан тоглосоор байна. Зураг: МҮОНРТ

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт оролцох эрх авч, ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтын аян замдаа гарлаа.

Одоогоор германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон монгол орны соёл, түүх, боловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна.

Хуваалцах