Тал нутгийн угсаатны соёлын наадам боллоо
тус наадмыг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа аж
Мэдээллийн алба

Тал нутгийн угсаатны соёлын наадам өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын Найрамдал паркт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд Дорнод аймгийнхан Халх, Буриад, Барга, Үзэмчин угсаатны ахуй соёлыг таниулан сурталчилжээ.
Түүнчлэн дээрх наадмын хөтөлбөрт бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болон үндэсний дээл, хувцас, эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театрын Симфони оркeстрын тоглолт зэрэг олон арга хэмжээ багтжээ.
Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа аж.


















