Талбайн эзэд ээлжит гурван оноогоо авлаа
Албанийн шигшээ баг тоглолтын турш тун сайн тоглолтыг үзүүлж Францчуудыг санадаргаж байсан хэдий ч харамсалтай нь ялагдал хүлээлээ
Мэдээллийн алба

Албанийн шигшээ баг тоглолтын турш тун сайн тоглолтыг үзүүлж Францчуудыг санадаргаж байсан хэдий ч ялагдал хүлээлээ. Адил Рамигийн дамжуулалтаар Антуан Гризманн эхний гоолыг оруулсан бол хоёр дахь гоолыг Димитри Пайе оруулсанаар 2:0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Энэ тоглолтонд багийн гол тоглогчид болох Погба болон Антуан Гризманн гараанд гараагүй хэдий ч сэлгээгээр орж ирсэнийхээ дараа тур үр бүтээлтэй тоглолтыг үзүүлж чадлаа.
Тоглолтын турш шүүгч гурван удаа шар хуудас өргөсөн бөгөөд хоёрыг нь талбайн эзэд буюу Францын шигшээ баг нэгийг нь Албаничууд хүртсэн юм. Францчууд ялалт байгуулсанаар зургаан оноотой хасагдах шатанд үлдэх нь тодорхой болсон бол Албаничуудын хувьд нөхцөл байдал тун хэцүү боллоо.


















