Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Талбайн эзэд ялалт байгуулав

Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болох бөгөөд “Ливерпүүл”-д хүндхэн даалгавар үлдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талбайн эзэд ялалт байгуулав
Талбайн эзэд ялалт байгуулав. Зураг: МҮОНРТ

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарсан Испаний “Барселона”, Английн “Ливерпүүл” багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө болж, 3:0-ийн харьцаагаар талбайн эзэд ялалт байгууллаа.

Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Л.Саурэс оруулсан бол 75, 82 дахь минутад Л.Месси гоолдож, хожлоо баталгаажуулсан юм.

Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болох бөгөөд “Ливерпүүл”-д хүндхэн даалгавар үлдээд байна.

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн эхний тоглолтоос Нидерландын “Аякс Амстрердам”, Испаний “Барселона” багууд эхний хожлоо авав. Багуудын хариу тоглолт ирэх долоо хоногт болж, цомын төлөө өрсөлдөх багууд тодорно.

Хуваалцах