Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Талбайн эзэд ялалт байгуулав

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод учраа таарсан Испанийн “Атлетико Мадрид” болон Германы “Байерн Мюнхен” багийн эхний тоглолт “Висенте Кальдерон” цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талбайн эзэд ялалт байгуулав
Талбайн эзэд ялалт байгуулав. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод учраа таарсан Испанийн “Атлетико Мадрид” болон Германы “Байерн Мюнхен” багийн эхний тоглолт “Висенте Кальдерон” цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын цорын ганц гоолыг 11 дэх минутад Сауль оруулсан бөгөөд талбайн төвөөс бөмбөг авч “Байерн Мюнхен”-ий хэд хэдэн тоглогчийг хуурч цохисон ганган гоолын эсрэг Мануэль Нойер юу ч хийж чадсангүй.

Үүнээс хойш хоёр баг хэд хэдэн гоолын боломж үүсгэсэн ч тооны харьцаа хэвээр үлджээ.

Тус хоёр багийн хариу тоглолт ирэх тавдугаар сарын 3-нд Мюнхенд болно.

Хуваалцах