Талбайн улирлын нээлтийн "Супер цом” тоглолт болно
Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч ковид-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.
Мэдээллийн алба

Монголын хөл бөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг"-ийн аварга “Улаанбаатар Сити” болон "МХБХ-ны цом"-ын аварга “Хаан Хүнс Эрчим” багын хооронд явагдахад бэлэн болоод байна.
Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ.
Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч ковид-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.
Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн ирэх долоодугаар сарын 1-ний 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдана. Гэхдээ МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах аж.


















