Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Талибанчууд АНУ-ын ЭСЯ-нд халджээ

Өнгөрсөн Баасан гарагийн өглөө Талибаны хэсэг зэвсэгт этгээдүүд Афганистаны Херат хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдан, 3 хүний амь үрэгджээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талибанчууд АНУ-ын ЭСЯ-нд халджээ
Талибанчууд АНУ-ын ЭСЯ-нд халджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Баасан гарагийн өглөө Талибаны хэсэг зэвсэгт этгээдүүд Афганистаны Херат хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдан, 3 хүний амь үрэгджээ.

Тодруулбал, өглөөний 6 цагийн орчимд болсон ба халдлага үйлдсэн зэвсэгт бүлэглэл болон ЭСЯ-ны хамгаалалтын ажилчдын хооронд ширүүүн буудалцаан болсны эцэст ЭСЯ-ны ойролцоо ачааны машинд байршуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. ЭСЯ-ны ажилчид аюулгүй газарт цагдаагийн хамгаалалтад байсан тул тэднээс хүн гэмтэж бэртээгүй бөгөөд ЭСЯ-ны барилгын гол орц хаалга эвдэрч гэмтсэн байна.

Харин ЭСЯ-ыг хамгаалалж байсан Афганистаны 3 цагдаагийн албан хаагч болон зэвсэгт халдлага үйлдсэн алан хядагчид бүгд амь үрэгдэж, дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах