“Талын морьтны дуун” уран бүтээлийн цэнгүүн болно
“Талын морьтны дуун” уран бүтээлийн тоглолт удахгүй болно.
Мэдээллийн алба

Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатарын “Талын морьтны дуун” уран бүтээлийн бие даасан тоглолт энэ сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Монголын уртын дуу болон ардын богино дууг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тоглолтод Ардын жүжигчин А.Нэргүй, Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, СГЗ Д.Цоодол болон "Түмэн эх" чуулгын уран бүтээлчид, “Тэнгэр аялгуу” хамтлаг оролцох юм.
Энэхүү үйл явдалтай холбоотой хэвлэлийн бага хурлын дүрс бичлэгийг ЭНД-ээс үзнэ үү...


















