Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Талын салхи" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Талын салхи" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
"Талын салхи" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас хоёр улсын харилцааны энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах юм байна.

Монгол, Солонгосын харилцаа, Монголын ардчилал, монголчуудын нүүдлийн соёл, Монголын байгаль гэсэн хэсгүүдээс бүрдэж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны өвөрмөц байгаль, соёл, зан заншлын онцлог, мөн хоёр орны харилцааны түүхээс товч боловч танилцуулахыг зорьж буй аж.

Энэхүү үзэсгэлэн нь Солонгосын дотоодод Монголын талаарх ойлголт, мэдээллийг өргөжүүлэхийн хамт хоёр орны ард түмний найрамдалт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэж байгаагаа дуулгав.

Уг үзэсгэлэн "Korea Foundation" соёлын төвийн галерейд есөн хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох юм.

Хуваалцах