Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Талын салхи” мото наадам болно

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулна. Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын салхи” мото наадам болно
“Талын салхи” мото наадам болно. Зураг: МҮОНРТ

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулна.

Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч С.Сүхбаяр “Энэхүү наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мотоспортыг сурталчлах, гадны клубуудтай хамтран ажиллах зорилготой. Энэ жил гадаадын 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ” гэв. Тэд цаашдаа Азидаа томоохон мотонаадам болгон өргөжүүлэх зорилготой байгаа юм билээ. Мото наадам Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөх юм байна.

Хуваалцах