Тамирчдаа дэмжив
Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Б.Одон нь 2015 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болох Пауэрлифтингийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Б.Одон нь 2015 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болох Пауэрлифтингийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд, мөн 16 дугаар хорооны иргэн, 2 дугаар сургуулийн 11а бүлгийн сурагч Б.Хорлоо нь 2015 оны наймдугаар сарын 03-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Босни-Герцеговин Улсын Сараево хотод болох Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох болж, замын зардалд дэмжлэг хүссэн юм.
Үүнтэй холбогдуулан тэднийг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат хүлээн авч тэмцээний бэлтгэл болоод амжилтын талаар ярилцан Засаг даргын захирамжаар буцалтгүй тусламж үзүүлснийг гардууллаа.


















