Тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардууллаа
Энэхүү хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага болон боксийн спортын 17 тамирчин хамрагдаж байгаа билээ.
Мэдээллийн алба

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй жүдо, байт харваа, хөнгөн атлетикийн тамирчин, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олимпийн тэтгэлэгийг гардуулсан юм.
Мөн тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэлийн талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.
Энэхүү хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага болон боксийн спортын 17 тамирчин хамрагдаж байгаа билээ.


















