Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тампа-Бэй Лайтнинг” 16 хожоод байна

Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч "Тампа-Бэй Лайтнинг" багийн "Амелие Арена"-д зочиллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тампа-Бэй Лайтнинг” 16 хожоод байна
“Тампа-Бэй Лайтнинг” 16 хожоод байна. Зураг: МҮОНРТ

Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч "Тампа-Бэй Лайтнинг" багийн "Амелие Арена"-д зочиллоо. Энэ тоглолтын эхнээс талбайн эзэд эрч хүчтэй байж, 2-р үе өндөрлөхөд 4 гоолыг оруулаад байсан. Энэ өдрийн тоглолтод мөн 2 багийн хаалгач зэрэг гэмтсэн таагүй үйл явдал тохиолоо. Энэ удаад "Детройт"-ын 2-р хаалгач Жимми Ховард, "Тампа-Бэй" багийн гарааны хаалгач Бен Бишоп нар гэмтлийн улмаас талбайг орхижээ. Харин "Детройтын Улаан Жигүүрүүд"-ээс тоглолтын сүүлийн минутад Энтони Манта нэр төрийн нэг гоолыг оруулсанаар “Аянганууд” 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожиж, улирлын 16 дахь ялалтаа авсан байна. Тэд энэ амжилтаараа дорнод бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах