Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тампа-Бэй Лайтнинг" 21 хожоод байна

Өрнөд бүсийн өөр нэгэн хүчирхэг баг "Лос-Анжелес Кингс" өнөөдөр "Тампа-Бэй Лайтнинг" багийг "Стэйплес Центр"-ийн мөсөн талбайд хүлээн авлаа

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тампа-Бэй Лайтнинг" 21 хожоод байна
"Тампа-Бэй Лайтнинг" 21 хожоод байна. Зураг: МҮОНРТ

Өрнөд бүсийн өөр нэгэн хүчирхэг баг "Лос-Анжелес Кингс" өнөөдөр "Тампа-Бэй Лайтнинг" багийг "Стэйплес Центр"-ийн мөсөн талбайд хүлээн авлаа. Талбайн эзэд тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж эхний үеийн 8 дахь минутад гоолын салхийг хагалсан. Энэ удаад "Хаадууд"-аас Канад довтлогч Кайл Клиффорд гоолыг оруулсан. Гэсэн ч үүнээс 6 минутын дараа Тайлер Жонсон улирлын 13 дахь гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар тоглолтын 3-р үед багийн лидер Никита Кучеровын дамжуулалтаар Брайан Бойл "Тампа"-чуудад хожлын 3 оноог авчирсан. Багийн лидер Никита Кучеров энэ улирал 38 тоглолтод талбайд гарахдаа 17 гоол оруулж, 24 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм. "Тампа-Бэй Лайтнинг" ийнхүү улирлын 46 дахь оноогоо авлаа. Улирлыг тааруу амжилттай үргэлжлүүлж байгаа энэ багийн хувьд 46 тоглолтын дараах байдлаар дорнод бүсийн 12-р байрт бичигдэж байна. Харин "Лос-Анжелес Кингс" өрнөд бүсийн 8-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах