Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожлоо

Пүрэв гарагийн хоккейн үндэсний лигийн тоглолт Атлантик Дивизонд багтаж байгаа АНУ-ын Тампа Бэй болон Канадын Оттава сенетаруудын хооронд болж өнгөрлөө. Нутагтаа болж буй тоглолтод Тампа Вэй итгэл төгс тоглолтыг үзүүлсэн юм.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожлоо
Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожлоо. Зураг: МҮОНРТ

Пүрэв гарагийн хоккейн үндэсний лигийн тоглолт Атлантик Дивизонд багтаж байгаа АНУ-ын Тампа Бэй болон Канадын Оттава сенетаруудын хооронд болж өнгөрлөө. Нутагтаа болж буй тоглолтод Тампа Вэй итгэл төгс тоглолтыг үзүүлсэн юм. Тоглолтын гоолын салхийг Тампа Бэй-ийн баруун жигүүрийн Орос довтлогч Никита Кучеров эсрэг багтаа хийснээр эхэлсэн. Энэ түүний улирлын ес дэх тоглолтын гурав дахь гоол болж байгаа юм.

Энэ нь түүнийн NHL-ийн карьертаа 100 дахь оноогоо аваад байна. Тоглолтын эхний үед ахин гоол орсонгүй өндөрлөсөн. Улмаар тоглолтын хоёрдугаар үед ч гоол орсонгүй, багууд хүчтэй хамгаалалттай байлаа. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Мөн Тампа Бэй-ийн төвийн тоглогч Валтерри Филпула гоолдож, үүнээс ердөө 8 минутын дараа Кучеров ахин эсрэг багийн хаалганд гоол оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3-0 болгон, илүүрхэж эхэлсэн. Энэ өдөр Кучеров 2 гоол оруулаад амжсан. Харин Оттава сенаторууд багийн нэр төрийн ганц гоолыг тус багийн хамгаалагч Коди Сеси оруулснаар 4-1 харьцаатай Тампа Бэй өрсөлдөгчөө илт давуу хожсон юм.

Хуваалцах