“Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино тун удахгүй
“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино албан ёсны трейлэрээ цацлаа.
Мэдээллийн алба

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино албан ёсны трейлэрээ цацлаа.
Энэхүү киноны гол дүрд МУГЖ И.Одончимэг, МУСТА Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна.
Кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Эцсийн эцэст амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьсон юм байна. “Танхай тээгч” кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдэд хүрнэ.


















