Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Танхай тээгч” кино нээлтээ хийжээ

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн, гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино шинэ оны босгон дээр нээлтээ хийн үзэгчдийн хүртээл боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Танхай тээгч” кино нээлтээ хийжээ
“Танхай тээгч” кино нээлтээ хийжээ. Зураг: МҮОНРТ

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн, гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино шинэ оны босгон дээр нээлтээ хийн үзэгчдийн хүртээл боллоо.

Киноны гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна.

Киноны хувьд инээдмийн төрлийн хөнгөн драм аж. Кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болохоор тээгч эх хөлслөхөөр шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг.

Кино багийнхан амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьжээ

Хуваалцах