Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг орлого олжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрөгч 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлдэг болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг орлого олжээ
“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг орлого олжээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрөгч 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлдэг болсон билээ. Харин энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байхаар тогтжээ. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо хэмжээ өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа аж.

Энэ оны эхний сард “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино нийт 499 сая төгрөгийн ашиг олж шинээр гарч буй кинонуудын тэргүүнд жагссаар байна. Та бүхэн өнгөрсөн сарын Мollywood Box Office-тйг хүлээн авна уу.


Мollywood Box Office:
№ Киноны жагсаалт Гарсан он сар өдөр 12.29-1.8 2015.1.30 Нэг сард Гарсан цагаасаа хойш


1 Танхай тээгч 2015.12.29 142,410,000 357,261,500 499,671,500
2 Тусгай ажиллагаа 294,041,362 7,375,500 2,672,000 10,047,500 304,088,862
зогссон
3 Омарын эрэлд 246,798,480 21,113,500 1,427,000 22,540,500 269,338,980
зогссон
4 Код 49,778,500 21,887,500 6,566,000 28,453,500 78,232,000
Зогссон
5 Мухар гудамж 36,331,500 10,187,500 1,059,000 11,246,500 47,578,000
Зогссон
6 Зүрх зогсохгүй 35,854,000 3,249,000 4,771,000 8,020,000 43,874,000
Зогссон
7 Саарал хүн 18,387,000 6,332,000 1,947,000 8,279,000 26,666,000
Зогссон

8 Амьдрал нулимсанд дургүй 385,098 2,999,000 3,384,098
9 Тю Тю 2015.1.12 67,326,084 67,326,084
10 Хүүхэлдэй 2015.1.18 19,987,463 19,987,463

Хуваалцах