“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 7,193,198 буюу 1.3 дахин, “Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчил 26,797 буюу 22.9 дахин, “Танхайрах” зөрчил 10,440 буюу 33.8 хувиар тус тус өссөн байна.
Харин “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 95,829 буюу 23.2 хувиар, “Автотээврийн тухай хууль зөрчих” зөрчил 25,549 буюу 3.1 хувиар, “Хүний биед халдах” зөрчил 8488 буюу 40.8 хувиар, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 7164 буюу 25.2 хувиар, “Автозам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” зөрчил 2546 буюу 72.5 хувиар тус тус буурсан байна.



















