Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таны хуримын бялуу төгс байх ёстой

Та хуримынхаа бялууг сонгож амжаагүй л байна уу. Мэдээж хурим бол таны амьдралд ганц тохиох аз жаргалтай мөчүүдийн нэг учраас хуримын бялуу төгс байх ёстой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны хуримын бялуу төгс байх ёстой
Таны хуримын бялуу төгс байх ёстой. Зураг: МҮОНРТ

Та хуримынхаа бялууг сонгож амжаагүй л байна уу. Мэдээж хурим бол таны амьдралд ганц тохиох аз жаргалтай мөчүүдийн нэг учраас хуримын бялуу төгс байх ёстой.

Уламжлал ёсоор хуримын тань бялуу цагаан өнгөтэй, олон давхар, төрөл бүрийн чимэглэлтэй байж болно. Цагаан өнгө ариун нандин хайр, сайн сайхан бүхнийг бэлгэддэг хэдий ч хэрвээ та хүсч байгаа бол таны хуримын бялуу ямар ч өнгөтэй байж болно. Ягаан, эсвэл улаан, хөх гээд төрөл бүрийн өнгөөр чимэглэж болно шүү дээ. Түүнчлэн зөвхөн давхарлаж тавьсан бялуунаас гадна элдэв үйл явдал, утга агуулгыг илэрхийлсэн, дан аяган бялуунаас бүрдсэн, хуримлагч хосуудыг дуурайлгаж хийсэн бялуу ч байдаг.

Мөн та дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бялууг сонгохоос илүүтэй захиалж хийлгэх нь илүү сэтгэл ханамжтай байх болно.

Ингээд та бүхэнд дараах хуримын бялууны загваруудыг танилцуулж байна. Хурим бол зөвхөн таньд зориулагдсан, таны өдөр учраас өөрт таалагдсан бялууг сонгоорой.

Хуваалцах