Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?

Яг одоо таны амьдралын цаг агаар ямар байна вэ? Ямар ч үүлгүй цэлмэг байна у, манантай бүрхэг байна уу, үгүй бол цахилгаан цахиж бороо орж байна уу?

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?
Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?. Зураг: МҮОНРТ

Яг одоо таны амьдралын цаг агаар ямар байна вэ? Ямар ч үүлгүй цэлмэг байна у, манантай бүрхэг байна уу, үгүй бол цахилгаан цахиж бороо орж байна уу?

Сүүлийн үед ойр орчмынхоо хүмүүсийг харахаар борооны үүл нүүгэлтсэн тэнгэрийг харж байгаатай адил санагдаж сэтгэл өвдөх юм. Бохир агаар, завгүй амьдралд энд тэнд шидэгдэх бидний биес аль хэдийн анхааруулах дохио анивчуулж, дээр нь бидний сэтгэл санаа хар салхинд дайруулсан аятай онцын шалтгаангүй боловч уйтгарладаг болжээ. Бид сэтгэлийн шархаар дүүрч хэрэв хэн нэгэн жаахан л гар хүрэх юм бол шууд тэсрэхэд бэлэн байгаа бөмбөг шиг болчихсон байх юм. Бүрхэг өдөр, бохирдсон агаар шиг болсон бидний сэтгэлийг дахин цэлмэг болгож болдог болов уу. Намрын намуухан өдрүүд таны бие болоод сэтгэлийг цэлмэг болгож өгөх болтугай.

Хуваалцах