Тарваганы арьс нэвтрүүлэхийг завджээ
Тэдний 85 ширхэг тарваганы арьс нууж гаргах гэсэн үйлдлийг тус отрядын хилийн тагнуулын тасаг эрүүгийн цагдаагийн тасагтай хамтран илрүүллээ. Хэргийг шалгаж байна.
Мэдээллийн алба

Хилийн 0108 дугаар ангийн Замын-Үүд дэх авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, А.Батмөнх, Т.Мөнхзаяа, Б.Баярмаа нар УАЗ-469 маркийн 73-33 ДГО улсын дугаартай суудлын автомашинаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл нэвтрүүлэхийг завдсан байна. Тэдний 85 ширхэг тарваганы арьс нууж гаргах гэсэн үйлдлийг тус отрядын хилийн тагнуулын тасаг эрүүгийн цагдаагийн тасагтай хамтран илрүүллээ. Хэргийг шалгаж байна.


















