“Тарвалин” хийдэд бүтээлээ хандивлалаа
Өчигдөр уран барималч н.Мягмарсүрэн өөрийн бүтээл болох чулуугаар урласан “Цагаан өвгөн” болон бусад бүтээлээ “Тарвалин” хийдэд залах ёслол боллоо.
Мэдээллийн алба

Өчигдөр уран барималч н.Мягмарсүрэн өөрийн бүтээл болох чулуугаар урласан “Цагаан өвгөн” болон бусад бүтээлээ “Тарвалин” хийдэд залах ёслол боллоо.
Тус бүтээлийг хийдэд хандивлаж байгаа нь сайн сайхны төлөөх буяны үйлс бөгөөд “Цагаан өвгөн” нь урт удаан насалж, жаргахыг бэлгэддэг аж.
Сонирхуулахад, уран барималч Мягмарсүрэн нь байгалийн том чулуугаар сийлбэр хийдэг. Хийдэд хандивласан өөрийн бүтээлүүдээ тэрээр кранаар зөөж байрлуулсан байна.


















