Тато Григалашвили оны шилдэг залуу одоор тодорчээ
“IJF AWARDS-2020” шагналыг шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрөлд онлайн хэлбэрээр олгосон байна.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ оны шилдгүүдээ тодруулжээ. Цар тахлын улмаас тамирчид цөөхөн тэмцээнд оролцсон юм.
“IJF AWARDS-2020” шагналыг шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрөлд онлайн хэлбэрээр олгосон байна.
Шилдэг тамирчин номинацид Италийн Мануэль Ломбардо, Португалын Патрисия Сампайо, Сербийн Андреа Стоядинов, Францын Ширине Боукли нар өрсөлдснөөс 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл, 2019 оны залуучуудын европийн аварга, 2020 оны европийн аварга, 2020 оны Дюссельдорфийн грандсламын аварга Гүржийн Тато Григалашвили оны шилдэг залуу одоор тодорчээ.


















