Таваас дөрөв нь өнөөдөр дагаж барилдана
Харин 61 кг-д ОУХМ Ц.Чинзоригийг ялсан Армений бөх хагас шигшээд Энэтхэгийн Равиндерт ялагдснаар дагах барилдаан хийх боломжгүй болсон юм.
Мэдээллийн алба

“Будапешт-2019” бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хоёр дахь эрэгтэйчүүдийн 61, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд өчигдөр боллоо.
Үүнд манай улсын таван бөх хүч үзсэнээс 74 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл, 125 кг-д “Жем Интернэшнл” компани, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгарсан тул өнөөдөр дагаж барилдана.
Харин 61 кг-д ОУХМ Ц.Чинзоригийг ялсан Армений бөх хагас шигшээд Энэтхэгийн Равиндерт ялагдснаар дагах барилдаан хийх боломжгүй болсон юм.


















