Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"ТАВАН" жилийн хамтарсан ойгоор "Урлагийн одууд" чуулна

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра"хамтлаг хамтран ТАВАН жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ТАВАН" жилийн хамтарсан ойгоор "Урлагийн одууд" чуулна
"ТАВАН" жилийн хамтарсан ойгоор "Урлагийн одууд" чуулна. Зураг: МҮОНРТ

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра"хамтлаг хамтран ТАВАН жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд "Урлагийн одууд" чуулах нь ээ.

Өөрийн эрхгүй даган дуулдаг сэтгэлд хоногшсон дуугаар ая өргөхөөр та бидний хүндэлж, бишрэн шүтдэг хамтлаг, дуучид тус үдэш хүрэлцэн ирэх юм. Уг шоу тоглолтыг мянга мянган уншигч, үзэгч, сонсогчдодоо бэлэг барин нээлттэйгээр зохион байгуулна.

Их хотын залуус Нийслэлийнхээ төв талбайдаа цуглан нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн ТАВАН жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.

Хуваалцах