Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таван монгол залуу ухаалаг гар утас туршиж байна

Орос улсын техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу ухаалаг гар утас бүтээжээ. Тэдний бүтээсэн утас “Sh104” гэдэг нэртэй бөгөөд залуусын гурван жилийн хөдөлмөрийн үр дүн юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван монгол залуу ухаалаг гар утас туршиж байна
Таван монгол залуу ухаалаг гар утас туршиж байна. Зураг: МҮОНРТ

Орос улсын техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу ухаалаг гар утас бүтээжээ.

Тэдний бүтээсэн утас “Sh104” гэдэг нэртэй бөгөөд залуусын гурван жилийн хөдөлмөрийн үр дүн юм. “Sh 104” нь зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэхээрээ онцлог болох юм. Харин утсанд өөрийгөө цэвэрлэж, форматлах шинэ програм суулгажээ.

Мөн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай гэсэн байна.Оросын техникийн сургуулийн эрдэмтэд энэ ухаалаг гар утасны туршилт амжилттай болбол олноор үйлдвэрлэх боломжоор хангана гэжээ.

Хуваалцах