Таван шинэ улсын начин төрлөө
Ид хаваа гайхуулсан залуу бөхчүүд энэ наадамд одтой сайхан наадаж байна. Үндэсний их баяр наадмын тавын таваанд улсын цолны төлөө таван аймгийн арслан цолтой бөх барилдаж, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн арслан Т.Баасанхүү, Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Хэнти
Мэдээллийн алба

Ид хаваа гайхуулсан залуу бөхчүүд энэ наадамд одтой сайхан наадаж байна. Үндэсний их баяр наадмын тавын таваанд улсын цолны төлөө таван аймгийн арслан цолтой бөх барилдаж, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү, Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Найдангийн Түвшинбаяр, Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, аймгийн арслан ЛувсандоржийнЦэрэндорж, Увс аймгийн Ховд сумын уугуул, аймгийн арслан Намсрайжавын Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд нар Монгол Улсын начин цолын болзол хангалаа.


















