Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны тавын даваа тун сонирхолтой болж өндөрлөлөө. Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо
Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны тавын даваа тун сонирхолтой болж өндөрлөлөө. Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодов. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын арслан Д.Ганхуяг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын гарьд И.Доржсамбуу, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын заан Т.Санчир, Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын заан Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Улсын заан Л.Цэрэнтогтох, Булган аймгийн Могод сумын харьяат Улсын заан Э.Энхбат, Архангай аймгийн Чулуут сумын харьяат Улсын начин Б.Амарзаяа нар Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын тавын даваанд өвдөг шороодлоо.

Хуваалцах