Тэ Жангум нутаг буцлаа
Өнөөдөр Солонгосын жүжигчин Ли Ён Э буюу Тэ Жангум зураг авалтын багийнхантайгаа нутаг буцжээ. Тэрээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Солонгосын STS телевизийн Азийн орнуудын уламжлалт хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат киноныхоо зураг авалтыг хийсэн юм.
Мэдээллийн алба

Жүжигчин Ли Ён Э хэлэхдээ “Монгол орон надад маш их таалагдсан. Биднийг байсан хоёр өдөр цаг агаар ч сайхан байлаа. Хүй долоон худагт Монгол үндэсний хувцастай хүүхдүүдтэй хамт зургаа авахуулсан шүү. Өнөөдөр бороо орж байна. Би бороонд маш их дуртай. Ялангуяа Монголын хөдөө нутаг маш их таалагдлаа. Тайван агаар нь ч гоё. Бидний энэ удаагийн аялал богинохон байсан ч Монгол орны тухай мэргэжил нэгтнүүддээ, ойр дотны хүмүүстэй ярьж өгөх болно” гэжээ.